Онон хатан ижий онгод найргаар цалгив
С.Удвал ахайтны санаачлан сүндэрлүүлсэн уран зохиолын их өргөөний үүднээс бидний аялал эхэллээ. Сүүлийн хэдэн өдөр Хэнтийн Батширээтээс чих амраалгүй утасдсан яруу найрагч Д.Гансүрэн ахайтан биднийг өглөөний 6.00 цагт Монголын зохиолчдын эвлэлийн үүдэнд бэлэн байхыг үүрэгдсэн билээ. Товлосон цагтаа зохиолч, яруу найрагчид бүрэн цугларав. Санжийн Пүрэв баавай тамхиа баагиулан хүд хүд инээн, онгодтой, омголон найрагч Ламжавын Мягмарсүрэн ах урт шаргал үсээ намируулан алхаж, нөхдөө хөгжөөн дуу шуу болж байгаа харагдана. “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ж.Баяржаргал, яруу найрагч, орчуулагч Ж.Нэргүй, яруу найрагч Д.Баянтунгалаг, М.Амархүү гээд олны хайр хүндэтгэлийг хүлээсэн сайхан найрагчидтай холын замд дөрөө харшуулах болсондоо олзуурхан зогслоо. Удалгүй “Болор цом”-ын эзэн Арлааны Эрдэнэ-Очир найрагч хүрэлцэн ирснээр манай багийнхан бүрдэв. А.Эрдэнэ-Очир ах бид хоёр ийнхүү Хэнтийн Батширээт рүү гурав дахь удаагаа аяны дөрөө нийлүүлэх гэж байгаа нь энэ.
"Онон хатан ижий онгод найргаар цалгив" цааш унших »
MINII NUTGIIN AVARGA

Xentiin Dadald ene zurgiig darsan yum. Bodonchir Bogdiin otog ruu yavax zamd xodoog tergen deerees darsan uxaantai.

XABTAGAI SAGAAN ULZAMNAI

Мартаагүйб
 Баян-Уулын минь босоо улаан шороо одоо л нэг намжиж агь, ганга анхилсан дэлгэрхэн зун эхэлж байна гэнэ. Сүү сааль ундарч, зөөхий тос бялхах цаг айсуй. Хужиртаана, Холбоо нуур, Унагай, Хархираагийн уулс ногооны униарт цэнхэртээд, хөтөл даван ирж яваа баавайн ходоог тэрэгний том, жижиг дугуйнууд салж нийлэх шиг харагддаг сан. Шинэхэн цавчсан буриад дүнзэн байшингаас давирхай, хөвхөн ханхалж,уур савссан халуухан япоошигны сайхан үнэр хамар цоргих ч таатай даа.
"Мартаагүйб" цааш унших »
Монголчуудын “хөрөнгө оруулалттай” Эрээн хот
 -Эрээнээс гутал биш гутал хийх аргыг нь худалдаж авъя- Эрээний зээлээр алхахад Улаанбаатарт, “Нарантуул” зах дээр эсвэл Нарлаг хорооллын аль нэг дэлгүүрт яваа мэт сэтгэгдэл төрнө. Алхам тутамд элэг нэгтнүүд маань тааралдах нь сайхан ч юм шиг. Монголчууд хөгшин хөвөө, хүүхэд залуугүй л Эрээнийг зорих болжээ. Хятадын умард хилийн боомт хот Эрлян буюу Эрээн хот бараг л монгол таун болчихож. Хилийн дээс алхаж, харийн хотод ирсэн хүн ёс заншил, хэл ус мэдэхгүй, хүн танихгүйн бэрхшээлтэй тулгардаг бол Эрээнд тийм зовлон даанч алга.
"Монголчуудын “хөрөнгө оруулалттай” Эрээн хот" цааш унших »
(Нийт: 30)